Tuesday, July 13, 2010

Цаснаас ургасан сарнай

Цаснаас ургасан сарнай

Их дэлгүүрийн цонхоор эх хотоо харахад сэтгэл сэргэмээр сайхан. Өдөржингөө ажилд дарагдаж шар усаа хуртал данс тооцоотой хутгалдсан би биеийнхээ чилээг гаргахаар дадсан зангаараа цонхны дэргэд очиж зогсохдоо нэг сонин юмыг олж харсан юм.
Их хотын үдэш өдөр юм шиг л гэрэлтэй байлаа. Хаялах цасан болрын өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд шинэхэн орсон цасыг нүцгэн гараараа атган бие биерүүгээ шидэлцэн тоглох нь цагийн зүү үдшийн найман цагийг заах нь хаана ч юм бэ? Гэмээр хол санагдана.
Нүүрэнд нь инээмсэглэл тодхон залуу хунгар цаснаас зөөлхөн атгаад цас овоолж харагдана. Энгэрээсээ сарнай гаргаж овоолсон цасан дээрээ суулгалаа. Тэгээд өндийж босоод цагаа харж санаа алдсанаа төд удалгүй дахин цагаа харна. Залуу ойр ойрхон цагаа харах нь анхны болзоонд ирсэн нь мэдэгдэж байлаа. Цав цагаахан цасан дунд сарнайн улаахан дэлбээ улам тод үзэгдэж байгал ертөнц хүний сэтгэлгээ хоёрын зохицол төгс төгөлдөр харагдаж байв.
Хүмүүс тэрийг хардаа ямар гоё байна вэ? Гэж шуугилдах нь залууг жаахан ичээж байлаа. Хүмүүсээс санаа нь зовсондоо ч тэр үү? Болзоот бүсгүйдээ зориулж авсан сарнайгаа хөлдөөчихвий гэж эмээсэндээ ч тэр үү? цаснаас сарнайгаа сугалж энгэртээ далд хийлээ. Төд удалгүй энгэрээсээ сарнайгаа болгоомжтой гаргаж дахиад л өнөөх овоолсон цасан дээрээ суулгалаа. Залуу сарнайтайгаа яг л нялх үрээ энхрийлж буй эх хүн шиг зөөлхөн харьцах ажээ.
Залуу цагаа харсанаа жаахан гунигтай болчихлоо. Эргэн тойрон шуугилдаж шинэхэн цасаар тоглож байсан хүүхдүүдийн дуу ч бас холдчихжээ. Бодвол болзоондоо бүсгүй нь ирээгүй болтой. Залуу нүүрээрээ тэнгэр өөд ширтэж урагш, хойш хэсэг алхсанаа яваад өгөв.
Хос залуус манай үүгээр үүр цайтал цувж өнгөрдөг өнөө л янзаараа холхилдож байв. Тэд бүгд л цаснаас ургасан сарнайг харж аз жаргал дүүрэн инээмсэглэсээр зөрч өнгөрч байлаа. Сарнай тэр үдэш хүн бүрт аз жаргалыг авчирч, харин тэр залуу л гунигтай буцсан юмдаа. Удалгүй үүр цайж, үүрийн шаргал туяанд сарнай улам их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Дэрсэн шүүр тас бууж сарнай шүүрний үзүүрт холхон шидэгдэлээ. Өнөөдөр цэцэглэж байгаа нь маргааш хог болдог шиг өчигдөр гуньсаны чинь төлөө чамд жаргал ирнэ найз минь...

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Өдөр байсан... Залуу өдөр 2 цагт нэвчийсэн цагаан цасан дунд улаахан сарнай ургуулаад тэсэж ядан, ядан, байн байн хувцсаа засан үсээ илж, ийш тийш харан тогтож ядах түүнийг цонхоор харсан хүн ч догдолмоор. Залуу тэндээс шөнө буцсан. Сарнай тэнд үлдсэн. Залуу тийм үзэсгэлэнтэй харагдах сарнайд хэн ч хүрч зүрхлэхгүй гэдгийг мэдсэн байх... Гагцхүү сарнайн эзнийг ирэхэд өөрөө байхгүй байх вий гэсэндээ шөнө болтол зогсоо биз. Залуу буцахдаа ирсэн шигээ яарсангүй. Захаа босгоод, гараараа чих хацраа хэсэг барьснаа тайван гэмээр уйтгартай алхан холдлоо.

    ReplyDelete
  3. хөөеээ ямар мундаг авьяаслаг залуу вэ? чамайг ийм баялаг сэтгэлгээ сэтгэхүйтэйг мэдсэнгүй. үгийн сонголт, дүрслэл энэ тэр байнаа аа байна. гайхалтай. амжилт хүсье. бүр сэтгэл додолчихлоо. миний найзад авъяас байна шүү байна.

    ReplyDelete

 

Design By:
Buya