Tuesday, February 28, 2012

Хүү минь том болоорой

Сэвлэгнийхэн анхил үнэр санаанаас гардаггүй
Сэтгэлийн минь зүрхэн үзүүрт уяатай
Өөдөсхөн жаахан үр минь,
Өндийж том болж аавыгаа баярлуулаарай
Хорвоод чи минь мэндлэхдээ
Хосгүй жаргалыг ээж, аавдаа авчирсан ч
Хонгор хайртай ээжийнхээ
Хоёр жаргалыг нь булааж төрсөн юмшүүдээ.
Зуны цэцэг шиг сайхан ээжийнхээ
Зуурдхан олдох залуу насыг нь
Зуун шөнө унтаад сэрсэн юм шиг
Зурвас ч үгүй авч төрсөн нь
Алаг үр минь чи юм шүү дээ.
Хаан бугуйвчаар дөнгөлж,
Хайрын сүйгээр гагнасан
Амрагийн ариун тангарагтай
Аавынхаа ижийд нь өгсөн их хайрыг
Хонгор жаахан чи минь л
Хоног хоногоор сэмхэн авчихсан юм.
Төөнөх наран шиг дулаахан ээжийнхээ
Төгөлдөр их хайрын хариуд үр минь
Уул шиг том болж ээжийгээ баярлуулаарай
Унага шиг ижийдээ давхиад очоорой.

Tuesday, October 11, 2011

Сэрмэгцээ тэвэрдэг сайхан чи минь
Энэ өглөө байсангүй
Сэрүүлгээ унтраачихаад санаа алдтал
Өглөөний тунгалаг агаар ч
Өр зүрхийг минь тайтгаруулж чадсангүй
Чамайгаа маш их санаж байна.

Saturday, February 12, 2011

Уйдмаар ганцаардмаар, утга төгөлдөр биш энэ орчлонд
Урьд би яаж амьдарч байснаа ойлгохгүй юм.
Инээмсэглэж авхуулсан гэрэл зургууд олон хэдий ч
Итгэмээргүй хэний ч хальсанд буугаагүй цөхөрсөн өдрүүд бүр ч их бий...


Tuesday, July 13, 2010

Цаснаас ургасан сарнай

Цаснаас ургасан сарнай

Их дэлгүүрийн цонхоор эх хотоо харахад сэтгэл сэргэмээр сайхан. Өдөржингөө ажилд дарагдаж шар усаа хуртал данс тооцоотой хутгалдсан би биеийнхээ чилээг гаргахаар дадсан зангаараа цонхны дэргэд очиж зогсохдоо нэг сонин юмыг олж харсан юм.
Их хотын үдэш өдөр юм шиг л гэрэлтэй байлаа. Хаялах цасан болрын өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд шинэхэн орсон цасыг нүцгэн гараараа атган бие биерүүгээ шидэлцэн тоглох нь цагийн зүү үдшийн найман цагийг заах нь хаана ч юм бэ? Гэмээр хол санагдана.
Нүүрэнд нь инээмсэглэл тодхон залуу хунгар цаснаас зөөлхөн атгаад цас овоолж харагдана. Энгэрээсээ сарнай гаргаж овоолсон цасан дээрээ суулгалаа. Тэгээд өндийж босоод цагаа харж санаа алдсанаа төд удалгүй дахин цагаа харна. Залуу ойр ойрхон цагаа харах нь анхны болзоонд ирсэн нь мэдэгдэж байлаа. Цав цагаахан цасан дунд сарнайн улаахан дэлбээ улам тод үзэгдэж байгал ертөнц хүний сэтгэлгээ хоёрын зохицол төгс төгөлдөр харагдаж байв.
Хүмүүс тэрийг хардаа ямар гоё байна вэ? Гэж шуугилдах нь залууг жаахан ичээж байлаа. Хүмүүсээс санаа нь зовсондоо ч тэр үү? Болзоот бүсгүйдээ зориулж авсан сарнайгаа хөлдөөчихвий гэж эмээсэндээ ч тэр үү? цаснаас сарнайгаа сугалж энгэртээ далд хийлээ. Төд удалгүй энгэрээсээ сарнайгаа болгоомжтой гаргаж дахиад л өнөөх овоолсон цасан дээрээ суулгалаа. Залуу сарнайтайгаа яг л нялх үрээ энхрийлж буй эх хүн шиг зөөлхөн харьцах ажээ.
Залуу цагаа харсанаа жаахан гунигтай болчихлоо. Эргэн тойрон шуугилдаж шинэхэн цасаар тоглож байсан хүүхдүүдийн дуу ч бас холдчихжээ. Бодвол болзоондоо бүсгүй нь ирээгүй болтой. Залуу нүүрээрээ тэнгэр өөд ширтэж урагш, хойш хэсэг алхсанаа яваад өгөв.
Хос залуус манай үүгээр үүр цайтал цувж өнгөрдөг өнөө л янзаараа холхилдож байв. Тэд бүгд л цаснаас ургасан сарнайг харж аз жаргал дүүрэн инээмсэглэсээр зөрч өнгөрч байлаа. Сарнай тэр үдэш хүн бүрт аз жаргалыг авчирч, харин тэр залуу л гунигтай буцсан юмдаа. Удалгүй үүр цайж, үүрийн шаргал туяанд сарнай улам их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Дэрсэн шүүр тас бууж сарнай шүүрний үзүүрт холхон шидэгдэлээ. Өнөөдөр цэцэглэж байгаа нь маргааш хог болдог шиг өчигдөр гуньсаны чинь төлөө чамд жаргал ирнэ найз минь...

Friday, April 16, 2010

Хайрын минь шивнээ

Сэрүүн намраар чамд би дурласан
Сэтгэл алдраад энэ шүлгээ бичсэн
Будрах цаснаар анх чамтай болзчихоод
Буцаж явахдаа зүрхээ гээчихсэнээ мэдсэн.



Хөнгөхөн гуниг нөмрөөд
Өдөр хоногийг хийсгэн одохуйн дор
Хөөр баяраар дүүрэн байсан тэр л болзоо
10-р сарын 31 нийг би мартахгүй
Хүүхэд мэт инээж хөхрөлдөн байсан
Цэл залуу нас минь өдөр өдрөөр холдсоор
Хүрэхгүй алсад үлдээд
Би дурлалдаа автан дуугүй бодлогшрох болжээ.
Уужим сэтгэл гаргаж намайг гэртээ оруулаачдээ.
Ухаангүй дурлалын минь гал
Өвлөөр чамайг дааруулахгүйг амлая.
Уржигдар орсон шинэхэн цас
Миний чамд бэлдсэн бэлэг байсныг амлая.

Friday, March 26, 2010

3 настай дүүтэйгээ ярилцсан нь


Энэ хэн бэ?
Агаагийн найз юмуу?
Тийн агаагийнхан найз ньшдээ.
Тойрч хажууд ирээд
Энэ агаагийн хайр юм уу?
Хайр гэж үү?
Хайр гэж юу юм бэ?
Мэдэхгүй.
Ямар хөөрхөн юм ярьдаг юм бэ? Гээд үнсэв.

Алаг дэлхийд үүрд жаргахсан

Чи намайг чимсэн цэцэг
Цээжний минь гүн дэхь инээмсэглэл
Нар дэлхийг гийгүүлдэг шиг
Намайг гэрэлтүүлдэг ганц зам.
Бичсэн шүлгүүд минь хүртэл
Чамайг бодоход төрдөг болохоор
Бийрний минь эзэн
Бүсгүй минь чи байдаг.
Хамгийн сайхан мөчүүдийг чамтай
Бас Улаанбаатарын гудамжтай.
Хайртай чи минь дурсамжтай
Бас надтай.
Дурлал минь эхлэлтэй төгсгөлгүй
Дурсамж минь чамтай бас дарстай.
Тэмдэглэлийн дэвтэрийн хуудастай
Тэртээх он жилүүд хэмээн дуурсагдах хүүрнэлтэй.
Анхны нандин хайр минь чамтайгаа
Алаг дэлхийд үүрд жаргахсан.
 

Design By:
Buya