Thursday, February 4, 2010

Ийм нэг өдрүүд өдөр болгон ээлжлээд л цас бороо ч орохгүй чи ч надад ирэхгүй. Чиний өгсөн чихрүүд надаас амьдралыг минь авч явах дөхсөн болохоор өөртөө шаналаад өнөөдөр юу ч хийхийг хүсэхгүй, маргаашдаа юу ч төлөвлөхийг хүсэхгүй. Зөвхөн л хуанлийн хуудас эргүүлж, ханан дээр гаргаж тавьсан хичээлийн хуваариар хаашаа явахаа юу хийхээ заалгаад л өдөр өдрийг өнгөрөөнө. Үдэш нь болохоод дадсан зангаараа бид нарыг учруулсан тэр газарлуу ухаангүй яваад л оччихсон чамайг байхгүй гэдэгийг мэдсээр байж л очно. Байхгүйг нь мэдмэгцээ гараад л явна. Гэртээ ирээд чиний тухай бодно. Надад хүрээд ирээсэй гэсэн найдвараасаа цэцэг ургуулж бодно. Гоё цэцэгс. Гоё цэцэгсийг зүүдлэнэ. Харанхуйн дунд зүүдлэнэ. Хайран дундаа зүүдлэнэ. Өглөө нь үнэн байгаасай гэж зүүдлэнэ. Өчигдөртөө итгэж чадахгүй л зүүдлэнэ.

No comments:

Post a Comment

 

Design By:
Buya